Ковидын BА 5 хувилбарын тархалт нэмэгдэж байна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангаж байгаатай холбоотойгоор ЭМЯ, ХӨСҮТ-ийн тандалтын багийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээтэй танилцлаа.

Сүүлийн өдрүүдэд манай улсад Ковидын BA 5 вирус өргөн тархаж байна. Энэ хувилбарын нууц үеийн хугацаа 2.4 хоног байна.

8 сарын сүүл 9 сарын эхний үед халдварын тархалтын оргил үе таарна гэж тооцож байна.

Тандалтын багийн судалгаагаар халдвар авсан иргэд

-Гэр бүлийн орчноос

-Ажлын байрнаас

-Олон нийтийн газраас халдвар түгээмэл авсан байна.

Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхээр боловсролын байгууллагын орчноос халдвар авах эрсдэл нэмэгдэх хандлагатай байна гэлээ.

Нийт өвчлөлийн 19,1 хувийг хүүхдүүд эзэлж байна.

Халдвар авсан хүүхдүүдийг насны бүлгээр нь ангилж үзвэл:

-27.2 хувь нь 0-4 нас

-44.6 хувь нь 5-11 нас

-19.7 хувь нь 12-15 нас

-8.4 хувь нь 16-17 нас байна. Өөрөөр хэлбэл дархлаажуулалтад хамрагдаагүй насны хүүхдүүдийн өвчлөл 70 гаруй хувьтай байгаа юм.

Манай улсын тухайд 8 дугаар сарын 1-нээс 5-11 настай хүүхдүүдээ дархлаажуулж эхлээд байна. Улсын хэмжээнд 5-11 насны 500 мянга орчим хүүхэд байдаг. 302 мянган хүн тун буюу 150 мянган хүүхдийг бүрэн тунд хамруулахаар Файзер вакциныг татан аваад байна. Тун хоорондын зай 30 хоног байна. Дархлааны тогтоц 90-ээс дээш хувьтай байгааг олон улс мэдээлж байна.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.