Булган аймгийн “Айраг наадам” Өрмийн цагаан нуурын эрэгт болно

Булган аймгийн Аялал жуулчлалын брэнд арга хэмжээ “Айраг наадам” энэ сарын 13-14-ний өдрүүдэд тус аймгийн Сайхан, Орхон сумдын заагт орших Өрмийн цагаан нуурын эрэгт зохион байгуулагдана.

Айраг наадам нь ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” нэршлээр Монгол улсаа төлөөлөн албан ёсоор бүртгүүлсэн АЙРАГ үйлдвэрлэх зан заншил, эртний уламжлалыг соёлын биет өв хэлбэрээр тээн авч ирж, түгээн дэлгэрүүлж буй малчид, адуучдыг хамруулан зохион байгуулагддаг уламжлалттай бөгөөд Монголын хамгийн том адуун соёл, Айргийн баяр болгох зорилготой аж. Уг арга хэмжээний хүрээнд Эрийн гурван наадам, Шагайн харваа, Айрагийн соёлын иж бүрдэл болсон уламжлалт уралдаан наадгай, соёл урлагийн хөтөлбөрүүд, Аялал жуучлалын экспо болох аж.

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …