Г.Энхбаяр: Хөвсгөл нуурын эрэгт тулгаж барьсан хашааг буулгалаа

Хөвсгөл аймгийн тусгай хамгаалалттай газар мал амьтны орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан хашааг буулгаж эхэлжээ. Тодруулбал, Хөвсгөл нуурын баруун эрэг орчимд нуурын ус руу тулгаж барьсан хашааг өнгөрсөн долоо хоногт буулгасан байна. 

Энэ талаар Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын дарга Г.Энхбаяраас тодруулахад “Нуурын эрэгт тулгаж татсан хашааг буулгасан. Тухайн бүс нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн зөвшөөрлийн дагуу орц, гарцыг нээх ажлыг хийсэн. Эргийн хамгаалалт онцгой бүсэд ордог учраас нуурын ус руу тулгаж барьсан хашааг буулгах эрхтэй байдаг.  

Хөвсгөл нуурыг тойрсон зарим жуулчны бааз нуурын эрэгт тулгаж хашаа татсан. Мал амьтан, хүн оруулахгүй гэдэг байдлаар эргэн тойрноо хаагаад хашаад байна л даа. Нэг ёсондоо үргэлжилсэн хана хэрэм мэт хаачхаад байсан гэсэн үг. Ингэснээр мал амьтан нуурын уснаас ундаалах боломжгүй болно. 

Тойлогтоос Жанхайн даваа хүртэл бүх амралтын баазуудад аймгийн Тусгай хамгаалалтын захиргаанаас мэдэгдэл өгсөн. Бид хүний өмчид шууд халдаж болохгүй. Иймээс баазууд хоорондоо 3-4 метрийн зайтай байх талаар албан мэдэгдэл хүргүүлсэн” гэлээ.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …