Долдугаар сард гадаадын 40 улсын 2,286 иргэнд цахим виз олгожээ

Гадаадын иргэн, харьяатын газар 2022 оны долдугаар сард 3289 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 1038 гадаадын иргэнд Монгол Улсын виз, мөн Evisa.mn системээр нийт 40 улсын 2286 иргэнд цахим виз олгожээ. Түүнчлэн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 1280 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 2656 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна. Мөн энэ сард нийт 865 аж ахуйн нэгж, байгууллагын 3754 гадаадын иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, хянан, шийдвэрлэлээ.

2022 оны эхний долоон сарын тоон үзүүлэлтийг 2021 оны үзүүлэлттэй харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 61.3 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 36.0 хувиар тус тус өсөж, виз олголт 3.4 хувь, оршин суух зөвшөөрлийн сунгалт 9.2 хувиар тус тус буурчээ.

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …