“Аравт-2022” уралдаанд дөрвөн орны морьтон дайчид оролцоно

 “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин 2019 онд “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг анх санаачлан амжилттай зохион байгуулсан бөгөөд дээрх наадмын нэг төрөл болгон өөрийн эх орондоо зохион байгуулж, өдгөө уламжлалт тэмцээн болон өргөжөөд байна.

       Монгол Улсын Зэвсэгт хүчний морьтон дайчид 2019 онд эх орондоо зохион байгуулсан тэмцээнд алтан медаль хүртэж, цомын эзэн ба 2021 онд ОХУ-д зохион байгуулагдсан тэмцээнээс мөнгө медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн юм. Харин 2020 онд дэлхий нийтээр тархсан цар тахлын нөхцөл байдлын улмаас зохион байгуулагдаагүй өнжсөн билээ.

       Энэ жилийн тэмцээн 8 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд уламжлал ёсоор Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдана. Уралдаанд Монгол Улс, ОХУ, Узбекстан, Зимбабве зэрэг орнуудын морьтон дайчид оролцоно.

Санал болгох мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2024.04.18/ 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар: -Нийслэлийн хэмжээнд агаар, орчны …