Монголын бүх ард түмний XV их наадмын байт харвааны төрлийн аваргууд тодорлоо

Монголын Бүх Ард Түмний XV их наадмын Байт харвааны шигшээ тэмцээнийг Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын байт харвааны холбоо хамтран 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 31-ний өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн “Дайчин Чанар-Тэсвэр”-ийн талбар 360 талбайд амжилттай зохион байгууллаа.

Монголын Бүх Ард Түмний XV их наадмын Байт харвааны шигшээ тэмцээнд: Архангай, Булган, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь-Алдар, Завхан, Орхон-хангарьд, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий аймаг, Баянгол, Баянзүрх-Алдар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн баг тамирчид оролцон шигшээ тэмцээн сонирхолтой, өрсөлдөөнтэй явагдлаа.

Байт харвааны шигшээ тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон холимог баг, эрэгтэй, эмэгтэй багийн төрлүүдээр 5 багц медалийн төлөө 21 аймаг, 9 дүүргийн анхан шатны тэмцээнээс шалгарсан 19 байгууллагын 120 гаруй тамирчид цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.

Эмэгтэй багийн төрөлд:I байранд Орхон аймгийн баг /Г.Оюунгэрэл, Ө.Халиун, А.Энхтуяа /II байранд Чингэлтэй дүүргийн баг /Б.Урантунгалаг, Ш.Бямбасүрэн, Д.Сэлэнгээ /III байранд Төв аймгийн баг /Д.Оюун-Эрдэнэ, Б.Өлзийдэлгэр, Б.Буд-Алтай

Эрэгтэй багийн төрөлд:I байранд Баянзүрх-Алдар баг /Ө.Нэхийт, Б.Отгонболд, Б.Тэнгисболд/II байранд Орхон-Хангарьд баг /Ж.Гантөгс, Д.Дашнамжил, Ц.Цэнгүүн/III байранд Өвөрхангай аймаг баг /Л.Баярсайхан, Э.Нармандах, У.Чулуунбаатар/Холимог багийн төрөлд: I байранд Чингэлтэй дүүргийн баг /Б.Урантунгалаг, Д.Өсөхбаяр/II байранд Орхон-Хангарьд баг /А.Энхтуяа, Ц.Цэнгүүн/III байранд Дундговь-Алдар баг /Н.Ариунбилэг, М.Энхбаяр

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд I байранд Өвөрхангай аймгийн тамирчин ОУХМ /Ж.Дагийжанчив /II байранд Чингэлтэй дүүргийн тамирчин ОУХМ /Б.Урантунгалаг/ III байранд Өвөрхангай аймгийн тамирчин СМ /М.Гэгээн/

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд I байранд Дундговь-Алдар багийн тамирчин СДМ /Б.Буянтүшиг/ II байранд Орхон-Хангарьд багийн тамирчин СМ /Ц.Цэнгүүн/ III байранд Чингэлтэй дүүргийн тамирчин СМ /Д.Өсөхбаяр/ нар тус тус шагналт байранд шалгарлаа.

Тэмцээний нийт дүнгээр:I байранд Орхон-Хангарьд баг II байранд Чингэлтэй дүүргийн баг III байранд Өвөрхангай аймгийн баг тамирчид шалгарлаа.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.