Ө.Мөнхжин олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ

Балетчин Ө.Мөнхжин Солонгос улсын олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ.

Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетийн гоцлооч Ө. Мөнхжин “Korea international ballet competition” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон байна.
Ө.Мөнхжин нь ОХУ-ын Пермь хотын Сонгодог бүжгийн сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр төгсөж, 2018 оноос Дуурь, Бүжгийн Эрдмийн Театрт балетийн жүжигчнээр ажиллаж байна.

Түүний олон улсын тэмцээнд үзүүлж байсан амжилтуудаас дурдахад: 2017 онд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан “IBCC 2017” тэмцээнээс тусгай байр, 2019 онд ОХУ-ын Улаан-Үд хотод зохион байгуулагдсан “Российско-Японский Евразийский конкурс артистов балета” тэмцээнээс мөнгөн медаль, 2022 оны зургаадугаар сард Олон улсын балетын XIV уралдаанд амжилттай оролцон Тусгай байр” тус тус хүртсэн байна.

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …