Эргэн ирж буй загварын чиг хандлага

90-ээд оны сүүл, 2000-аад оны үед хамгийн алдартай загварын чиг хандлагын ихэнх нь 60-70-аад оны хэв маягийн шинэчилсэн хувилбарууд байдаг бөгөөд загвар нь “30 жилийн мөчлөгөөр эргэн ирэх хандлагатай байдаг” хэмээн “Хувцасны шүүгээтэйгээ хэрхэн болзох вэ” номын зохиогч, чөлөөт загварын стилист Хизер Ньюбергер тайлбарлажээ.

“Аалзан үсний хавчаар” – 80-аад он

Аалзан үсний хавчаар нь 80 ба 90-ээд онуудын үсний аксесуарын голлох трендүүдийн нэг байсан бөгөөд энэ удаад илүү олон төрлийн үсний засалтуудад тохирсон загвартайгаар шинэчлэгдэн эргэн моданд оржээ.

“Дугуй шил” – 20-оод он

Дугуй хүрээтэй шил нь 1920-иод онд үүссэн бөгөөд 70-аад онд Жон Леннон, Жанис Жоплин зэрэг алдартнуудын нөлөөгөөр эрчийг аван өдгөө аажмаар трендэд эргэн ирж байгаа аж.

“Chunky Sneakers” – 80-аад он

Пүүзний эрин үе нь 80-аад оноос эхэлсэн бөгөөд хэдий чинээ зузаан ултай байна төдий чинээ загварлаг харагддаг байсан аж. “Yeezy”, “Gucci” зэрэг томоохон брэндүүдийн загвар зохион бүтээгчид энэхүү загварын чиг хандлагыг дахин сэргээж зузаан ултай пүүзнүүд нь загварын ертөнцөд цоо шинэ өнгө төрхтэй эргэн ирж байна.

“Чокер” – 90-ээд он

90-ээд оны хамгийн алдартай хүзүүний зүүлт болох чокер нь томоохон дэлгүүрүүдээр дахин худалдаанд гарснаар 90-ээд оныг бид бүгдэд эргүүлэн авчирч байна.

“Цагаан түрийтэй гутал” – 70-аад он

70-аад оны үеэр цагаан өнгийн түрийтэй гутал болон өнгөлөг мини даашинз нь дискон дээрх хамгийн түгээмэл бөгөөд хоорондоо төгс зохицох хослол байжээ. Орчин үед энэхүү гутлыг шагайнаас өвдөг хүртэлх янз бүрийн урттайгаар худалдаалагдахыг чамгүй их харах болсон билээ.

“Торгон ороолт” – 50-аад он

Торгон дөрвөлжин ороолт нь таны хувцасны шүүгээнд байх ёстой бүтээгдэхүүний нэг бөгөөд эмэгтэйлэг цамцтай хослуулан өмсөх нь өнгөрсөн үеийн өнгө аясыг санагдуулам. 20-р зууны эхэн үеэс эхлэн эмэгтэйчүүдийн хувцасны чухал нэмэлт хэрэгсэл болон хувирч 1920-оос 1970-аад оны хооронд хамгийн их эрчийг авсан ба эмэгтэйчүүд ихэвчлэн хүзүүндээ энгийн зангилаагаар уядаг байв.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.