Өмнөговь аймаг дахь ШУТИС-ын ТЭЗҮ боловсруулахад Оюутолгой компани дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, “Оюу Толгой” ХХК хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичиг байгуулснаар Өмнөговь аймаг дахь ШУТИС-ийн харьяа Технологийн сургууль байгуулах ТЭЗҮ боловсруулах ажил эхэлж байгаа юм. 

БШУЯ их, дээд сургуулиудыг сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр орон нутагт хөгжүүлэхээр зорьж байна.

Энэ хүрээнд төрийн өмчийн 6 сургууль хамтран Дархан-Уул, Орхон, Өмнөговь аймаг болон Хөшигийн хөндийд эхний цогцолборуудыг байгуулахаар ажиллаж байна.

Мөн “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хот хөдөөгийн хөгжлийг дэмжих, төвлөрлийг сааруулах зорилгын хүрээнд энэ төсөл хэрэгжих юм.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд манай улсад 38 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай. Тэдний орон нутагт нь бэлтгэхийн тулд уул уурхайн бүс нутагт сургуулиудыг байгуулж байна.

ТЭЗҮ боловсруулах, барилга, бүтээн байгуулалтын ажил одоо эхэлж байгаа боловч 2022-2023 оны хичээлийн жилд:

-Уул уурхайн ашиглалтын технологи

-Мэдээллийн технологи

-Газрын тосны инженер

-Цахилгааны инженер гэсэн дөрвөн мэргэжлээр 100 оюутныг элсүүлэх юм.

Хичээл 9 дүгээр сарын 1-нд эхэлнэ.

БШУ-ы сайд Оюутолгой компанийн гүйцэтгэх захиралтай 6 дугаар сард уулзах үеэрээ үндэсний их баяр наадмын өмнө санамж бичиг байгуулахаар тохиролцсоны дагуу өнөөдөр гарын үсэг зурж байгаа юм.

Өмнөговийн Технологийн сургуулийн хотхоныг 20 га газарт хоёр үе шаттай бүтээн байгуулна.

Эхний шатанд:

-1000 оюутны хичээлийн байр

-500 оюутны коллежийн байр

-1500 оюутны дотуур байр зэргийг барина.

Санал болгох мэдээ

Тайваний Боловсролын яамнаас 13 оюутанд тэтгэлэг олгохоор боллоо

Тайваний Боловсролын яамнаас 2024 оны хичээлийн жилд 13 Монгол оюутанд тэтгэлэг олгохоор боллоо. Тайваньд бакалавр, …