Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, Б. Гантигмаа нарт Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.


Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлэгч Чимэддамбын Ичинхорлоо, Бужгарын Гантигмаа нарт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.

Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо


Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд 30 орчим жил ажиллахдаа 1,000 гаруй нэвтрүүлэг, кинонд дуу оруулж, “Монголын мэдээ” сувгаас бэлтгэн явуулдаг “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн 6,000 удаагийн мэдээнд хөтлөгчөөр ажилласан, дэлхийн болон Монголын сонгодог урлагийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оруулж буй хүчин зүтгэл, телевиз, тайз дэлгэцийн урлагт оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн хөтлөгч, жүжигчин, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлэгч Чимэддамбын Ичинхорлоод Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв.

Нэвтрүүлэгч Б.Гантигмаа

Монголын үндэсний радио, телевизэд тасралтгүй 30 гаруй жил хөдөлмөрлөж, мэдээ, нийтлэл, сурвалжилга, нэвтрүүлгийн чанар, хүртээмжийг сайжруулах талаар идэвх, санаачилга гарган, телевизийн эфирт 500 гаруй мянган цагийн нэвтрүүлэг уншиж нэвтрүүлэн, чөлөөт, ардчилсан, хараат бус сэтгүүл зүйг төлөвшүүлэхэд оруулсан хичээл зүтгэл, хэвлэл, мэдээллийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч Бужгарын Гантигмаад Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …