Ш.Гүрбазар: Миний Монголын ард түмэн бүтээлд минь Төрийн шагнал авч өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2022.07.06/ Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазарын туурвисан “Би Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи” бүтээлүүдэд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.

Монголын соёл урлаг, утга зохиолын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эх орон, тусгаар тогтнол, их түүх, зан заншил, өв соёлын сэдэвт олон арван шүлэг, найраглал, жүжгийн зохиол бичсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Ш. Гүрбазарын туурвисан Монгол сайхан эх орноо магтан дуулсан, эх оронч сэтгэлгээг уншигч олон түмэн, хүүхэд залуучуудад түгээн дэлгэрүүлсэн “Би Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи” хэмээх бүтээлүүдэд Монгол Улсын Төрийн шагнал хүртээсэн юм.

Санал болгох мэдээ

Төв цэвэрлэх байгууламжийн Лаг дахин боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-г хүлээн авлаа

Өнгөрсөн оны энэ үед Улаанбаатар хотод “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форум” болсон билээ. Энэ …