Буйр нуурт хийлдэг завьтай алга болсон 5 иргэнийг 10 цагийн дараа эсэн мэнд оллоо

Өчигдөр буюу 07 дугаар сарын 04-ний өдрийн 14.55 цагт хилийн цэргийн 0306 дугаар ангийн шуурхай жижүүрт “Буйр нуурын мандалд хийлдэг завьтай хоёр том хүн, 2-5 насны гурван хүүхэд, нийт таван иргэн алга боллоо” гэсэн дуудлага иржээ.

Дуудлагын дагуу хилийн цэргийн 0306 дугаар ангийн захирагч дэд хурандаа Ж.Ганбаатараар ахлуулсан эрлийн зургаан бүлэг, Халх голын Онцгой байдлын алба хаагчидтай хамтран эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Эрэн хайх ажиллагаа 07 дугаар сарын 04-ний 14.55 цагаас 05-ны өдрийн 05.15 цаг хүртэл тасралтгүй 10 цаг үргэлжилж, иргэдийг эсэн мэнд оллоо.

Хилчид төөрсөн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэн, ар гэрт нь хүлээлгэн өгөөд байна.

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …