ОУ-ын Усан Спортын Холбоо, Азийн Олимпын Зөвлөл МҮОХ-той нягт хамтран ажиллана

Унгар улсын Будапешт хотноо болж буй Усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Олон улсын усан спортын холбоо /ОУУСХ/-ны Ерөнхийлөгч бөгөөд Азийн олимпын зөвлөл /АОЗ/-ийн Ерөнхий захирал Хусейн Аль Мусалламтай ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг албан уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр ОУУСХ-ны Ерөнхийлөгч, АОЗ-ийн Ерөнхий захирал Хусейний зүгээс МҮОХ-ны санаачилсан ногоон хөгжлийн бодлогыг дэмжиж, Олимпын арена барих төсөл дээр хамтран ажиллах боломжтойг мэдэгдэв.

Мөн Улаанбаатар хотноо 25 метр урттай усан бассейн барих ажилд Олон улсын усан спортын холбооны зүгээс дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтойг илэрхийллээ.

Ноён Хусейн Азийн олимпын зөвлөлд 1982 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд Олон улсын усан спортын холбооны Ерөнхийлөгчөөр 2021 онд сонгогдсон билээ.

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …