Дуучин Baljka-гийн “Obsession” дууны клипэнд жүжигчин Г.Ундармаа тогложээ

Дуучин, хөгжимчин Baljka-гийн гурав дахь уран бүтээл “Obsession” клип цацагдлаа.
Дуучин Baljka-гийн хувьд чанартай, далайцтай уран бүтээл туурвидаг гэдгээрээ олны магтаалыг сонсдог.
Энэ удаа тэрбээр “Naura Ginza” brand-тэй хамтран гурав дахь клипээ өөрөө найруулж зураг авалтаа Япон улсын нийслэл Токио хотод хийсэн байна.

Тус уран бүтээлийн хөгжмийг олон улсад монголын нэрийг тамгалж яваа “The Hu” хамтлагийн хөгжмийн найруулагч, товшуур хөгжимчин Н.Тэмүүлэн, “The Lemons” хамтлагийн бөмбөрчин М.Өнөрбаяр буюу Өөжгий нар хамтран хийсэн гэдгээрээ онцлогтой.

Тэгвэл “Obsession” клипэнд МУСГЗ Г.Ундармаа, жүжигчин дуучин Б.Идэрмаа, Японы алдартай модель, жүжигчин Junya Abe нар хамтран тогложээ.
Японы алдартай модель, жүжигчин Junya Abe өдгөө 26 настай бөгөөд Японы телевизийн шоу, уран сайхны киногоороо Японд төдийгүй Азид алдартай болж буй загвар өмсөгч, жүжигчин юм.

Санал болгох мэдээ

Венецийн биеннальд Монголын павильон нээлтээ хийхэд бэлэн боллоо

60 дахь удаагийн Венецийн биенналь “Харийнхан хаа сайгүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд энэ сарын …