Нийслэлийн 2022 оны төсвийн тодотголыг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулан баталсан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа. 

Нийслэлийн төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа нийслэлийн ЗДТГ-ын харьяа байгууллага, агентлагуудаас санал авсан бөгөөд хотын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд чиглэснийг Засаг дарга хэлээд, Нийслэлийн ИТХ-аар шуурхай хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсэв.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан энэ үеэр “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд коронавирусийн цар тахал Монгол Улсын эдийн засагт, тэр дундаа нийт хүн амын 50 гаруй хувь    нь оршин сууж буй Улаанбаатар хотын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн. Гэхдээ учирч буй хүндрэлийг бэрхшээл гэж суухаас илүү иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэх учиртай.  Өнөөдөр улс даяараа, албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, хувь хүн бүр хэмнэж байна.Тиймээс тэвчиж болох  зардлуудаа хэмнэх нь чухал.  Нийслэлийн ИТХ богино хугацаанд холбогдох хууль, дэгийн дагуу хоёр    удаагийн хэлэлцүүлгийг хийх болно”    гэлээ. 

Улмаар Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан захирамж гарган ээлжит бус  VI хуралдааныг энэ сарын 17, 22-ны өдрүүдэд хуралдуулахаар товлолоо. 

Холбоотой мэдээлэл

Comments are closed.