“BUSINESS CUP 2022” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ

Монголын хөлбөмбөгийн холбоо болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд спортын олон төрлийн арга хэмжээг зохион байгууллахаар төлөвлөн ажиллаж байгаагийн нэг болох “BUSINESS CUP 2022” хөлбөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг МҮХАҮТ-ын гишүүд бизнес эрхлэгчдийн дунд зохион байгуулна.

Уг тэмцээн нь “FIFA World Cup Qatar 2022” угтсан гэдэг утгаараа 32 баг цомын төлөө өрсөлдөх бөгөөд Бизнесийн байгууллагуудын дундах хамгийн том шагналын сантай тэмцээнийг зохион байгуулж байна.

Бизнесийн салбарт ажиллаж байгаа нөхдийнхөө чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, эрүүл оршихуйг төлөвшүүлэх, спортын талбарт шударгаар өрсөлдөх, харилцан ойлголцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

Тэмцээний шагналын сан: 15.000,000₮

Тэмцээний зохион байгуулалт:

  • МХБХ-ны Тэмцээн Зохион Байгуулах Журмын дагуу зохион байгуулагдана.
  • 32 баг 8 зоонд хуваагдан оролцоно.
  • Тэмцээнд Дээд Лигт тоглогчийн статустай 2 тоглогч тоглож болно. /Гэрээт байж болно/
  • Тэмцээнд Нэгдүгээр Лигт тоглогчийн статустай 2 тоглогч тоглож болно. /Гэрээт байж болно/
  • Тоглолтын минут: 20 х 10 х 20 цагаар зохион байгуулагдана.

Тэмцээн МХБХ холбооны төв аймаг дахь Монголын үндэсний шигшээ багийн бэлтгэлийн төвд зохион байгуулагдана.

Бүртгэл 2022 оны 7-р сарын 10 хүртэл

Холбоо барих: 99078303, 90004423

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …