“Соёмбон дор” уран бүтээлийн тоглолт маргааш болно

НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн сургалтын техникч, дэд ахлагч, дуучин М.Сумъяадоржийн “Соёмбон дор” анхны бие даасан уран бүтээлийн тоглолт маргааш буюу 24-ний 19:00 цагт Соёлын төв өргөөнд болно.

Дэд ахлагч М.Сумьяадорж нь СУИС-ийг 2016 онд ардын богино дуучин мэргэжлээр төгссөн бөгөөд Онцгой байдлын байгууллагад 3 дахь жилдээ ажиллаж байна.

Тоглолтод урилгаар МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Л.Чулуунчимэг, “Дуурьсал” хамтлаг болон бусад уран бүтээлчид оролцоно гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Холбоотой мэдээлэл

Comments are closed.