Б.Ган-Эрдэнэ Азийн аваргын хүрэл медальтан боллоо

Бишкект болж буй “U17” ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 71 кг-ын жинд 73-р сургуулийн тамирчин Баатархүүгийн Ган-Эрдэнэ хүрэл медалиар энгэрээ мялаав.
Тэрбээр тэгшитгэлд Давут Хожатовыг цэвэр, шөвгийн наймд Узбекистаны Жорулло Абдуфаттоховыг 7:4-өөр тус тус ялсан ч хагас шигшээд Энэтхэгийн Нарендерт 0:10-аар ялагдсан.
Медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд БНСУ-ын Ким Жун Минийг 4:3-аар ялснаар шагналын тавцанд зогслоо.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.