Фото: “Монголын жүжигчид-2022” хөрөг гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол улсын тайз, дэлгэцийн жүжигчдийн нэгдсэн санг олон улсын стандартын дагуу бүрдүүлэн, уран бүтээлчдээ дэлхийд гарахад гүүр нь болж ажиллах зорилготой www.portfolio.mn сайтын нээлт болох “Монголын жүжигчид-2022” хөрөг гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр /2022.06.16/ Norphei Art Gallery-д боллоо.

Portfolio.mn сайт нь Лотус пикчерс компанийн төсөл бөгөөд одоогоор БНСУ, ОХУ, Казахстан улсын дүр сонголтын найруулагчидтай хамтран ажиллаж байна.


Энэхүү төслийн нээлт болох “Монголын жүжигчид -2022” үзэсгэлэн нь өнөөгийн Монголын кино жүжигчдийн дүр төрхийг гэрэл зурагт хадгалан үлдээх зорилготой.
Жүжигчдийн хөрөг зургуудыг гэрэл зурагчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Бат-Эрдэнэ олон улсын стандартын дагуу авсан юм.

“Монголын жүжигчид” үзэсгэлэн нь хоёр жил тутамд уламжлал болгон зохиогдох ба анхдугаар үзэсгэлэнд 100 гаруй уран бүтээлчийн гэрэл зургийг авчээ.
Гэрэл зургийн үзэсгэлэн цаашид кино театрууд, аймгуудын соёлын төв болон нэг жилийн турш олон газарт явуулын байдлаар гарна гэдгийг зохион байгуулагчид хэллээ.
Монголын жүжигчдийн мэдээллийн нэгдсэн сантай болсноор манай улсын жүжигчид гаднын уран бүтээлд ажиллах, дотоодын төслүүдэд дүр сонголт хийхэд амар хялбар болох зэрэг олон ач холбогдолтой.
Уншигч та бүхэн Norphei Art Gallery-д саатан, өнөөгийн кино урлагийг өнгөлж яваа жүжигчдийн гэрэл зургийг тухлан үзээрэй.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.