“Гэгээн муза-16” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

Театрын урлагийг хөгжүүлж, уран бүтээлчид авьяас билгээрээ өрсөлдөх, уран бүтээлийн санаа, оноогоо уралдуулах, ур чадвараа үнэлүүлэх, шинэ бүтээл туурвих сэдэл, урам илтгэлээ олж авдаг “Гэгээн муза” олон улсын театрын наадам 16 дахь жилдээ зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн наадамд Монгол, Оросын холбооны Буриад улс, Итали, Румын, Энэтхэг, Гүрж, Шри-Ланк, Ирак улсын 90 гаруй уран бүтээлчид “Драмын жүжиг”, “Хөгжимт жүжиг”, “Хүүхдийн жүжиг”, “Хоёр хүний жүжиг”, “Нэг хүний жүжиг” гэсэн үндсэн 5 төрөлд өрсөлдлөө.


“Гэгээн муза-16” наадамд шилдгээр шалгарсан уран бүтээлч, уран бүтээлийг танилцуулж байна.

ДРАМЫН ЖҮЖГИЙН ТӨРӨЛ

  • Шилдэг зохиолч “Орфей” театрын бүтээл “Гэм зэм” жүжгээр зохиолч Я.Баяраа
  • Шилдэг найруулагч “Орфей” театрын бүтээл “Гэм зэм” жүжгээр найруулагч М.Батболд
  • Шилдэг тайзны зураач Төв аймгийн Монгол туургатан театрын бүтээл “Шар гэгээ” жүжгээр зураач С.Бат-Эрдэнэ
  • Шилдэг эрэгтэй гол дүр УДЭТ-ын бүтээл “Анна Каренина” жүжгийн Карениний дүрээр жүжигчин Б.Жаргалсайхан
  • Шилдэг эмэгтэй гол дүр “Орфей” театрын бүтээл “Гэм зэм” жүжгийн Улсын яллагчийн дүрээр жүжигчин Д.Ганцэцэг
  • Шилдэг эрэгтэй туслах дүр Орфей театрын бүтээл “Гэм зэм” жүжгийн Мармеладовын дүрээр жүжигчин П.Эрдэнэзаан
  • Шилдэг эмэгтэй туслах дүр УДЭТ-ын бүтээл “Анна Каренина” жүжгийн Бетсигийн дүрээр жүжигчин М.Тогтохжаргал

ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ТӨРӨЛ

  • Шилдэг зохиолч Дорнод аймгийн ХДТеатрын бүтээл “Нүдтэй наран тамга” жүжгээр зохиолч Б.Цэрэннадмид
  • Шилдэг найруулагч Дорнод аймгийн ХДТеатрын бүтээл “Нүдтэй наран тамга” жүжгээр найруулагч Б.Мөнх-Амьдрал
  • Шилдэг тайзны зураач Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын бүтээл “Гоолингоо” жүжгээр зураач С.Ариунболд
  • Шилдэг хөгжмийн зохиолч Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтээл “Хөх нар” жүжгээр хөгжмийн зохиолч Л.Хишигбаяр
  • Шилдэг эрэгтэй гол дүр Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтээл “Хөх нар” жүжгийн Мээрингийн дүрээр жүжигчин П.Баярмагнай
  • Шилдэг эмэгтэй гол дүр Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтээл “Хөх нар” жүжгийн Хатны дүрээр жүжигчин А.Алтанзул
  • Шилдэг эмэгтэй туслах дүр Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтээл “Хөх нар” жүжгийн Сүүндарийн дүрээр жүжигчин Ш.Ичинхүү

ХҮҮХДИЙН ЖҮЖГИЙН ТӨРӨЛ

  • Шилдэг зохиолч Завхан аймгийн ХЖТеатрын бүтээл “Жангар” жүжгээр зохиолч Д.Мэндсайхан
  • Шилдэг найруулагч Завхан аймгийн ХЖТеатрын бүтээл “Жангар” жүжгээр найруулагч Э.Ёндоншарав
  • Шилдэг тайзны зураач Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын бүтээл “Гэрэл асаа” жүжгийн зураач О.Баярмагнай
  • Шилдэг хөгжмийн зохиолч Завхан аймгийн ХЖТеатрын бүтээл “Жангар” жүжгээр хөгжмийн зохиолч Ё.Эрдэнэбаатар
  • Шилдэг эрэгтэй гол дүр Завхан аймгийн ХЖТеатрын бүтээл “Жангар” жүжгийн Хэрээний дүрээр жүжигчин А.Цэрэнбалжир
  • Шилдэг эмэгтэй гол дүр Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын бүтээл “Гэрэл асаа” жүжгийн Туулын дүрээр жүжигчин Б.Болортуяа
  • Шилдэг эрэгтэй туслах дүр Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын бүтээл “Гэрэл асаа” жүжгийн Баагийгийн дүрээр жүжигчин А.Баярсайхан
  • Шилдэг эмэгтэй туслах дүр Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театрын бүтээл “Тангарагт хаан” жүжгийн Асралт гүнжийн дүрээр жүжигчин Ч.Уранбилэг

ХОЁР ХҮНИЙ ЖҮЖГИЙН ТӨРӨЛ

  • Шилдэг найруулагч Bee театрын бүтээл “Хүн гөрөөс” жүжгээр найруулагч Б.Мөнхдорж
  • Шилдэг тайзны зураач Bee театрын бүтээл “Хүн гөрөөс” жүжгээр зураач Т.Аянга
  • Шилдэг эрэгтэй жүжигчин Гүрж улсын бүтээл “Flushed” жүжгээр жүжигчин Ramaz Ioseliani
  • Шилдэг эмэгтэй жүжигчин Bee театрын бүтээл “Хүн гөрөөс” жүжгийн Оюумаагийн дүрээр жүжигчин Б.Одгэрэл

НЭГ ХҮНИЙ ЖҮЖГИЙН ТӨРӨЛ

  • Шилдэг найруулагч ОХ-ны Буриад улсын бүтээл “Хурандаа бичиж байна” жүжгээр найруулагч Олег Юмов
  • Шилдэг тайзны зураач ОХ-ны Буриад улсын бүтээл “Хурандаа бичиж байна” жүжгээр зураач Олег Юмов
  • Шилдэг эрэгтэй жүжигчин ОХ-ны Буриад улсын бүтээл “Хурандаа бичиж байна” жүжгээр жүжигчин Солбон Ендонов
  • Шилдэг эмэгтэй жүжигчин Итали улсын бүтээл “Knots” жүжгээр жүжигчин Julia Flippo

ШҮҮГЧДИЙН НЭРЭМЖИТ ЦОМ

  • УДЭТ-ын бүтээл “Анна Каренина” жүжгийн Левиний дүрээр жүжигчин С.Болд-Эрдэнэ,
  • Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын “Гоолингоо” жүжиг

ШИЛДЭГ ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ

  • Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын бүтээл “Гэрэл асаа” жүжгийн найруулагч Э.Идэрболд


ХҮНДЭТ МУЗА

  • УДЭТ-ын жүжигчин Ж.Пүрэвдорж
  • УХТ-ын жүжигчин Х.Батжаргал

ҮНДСЭН ЖҮЖГИЙН АНГИЛАЛД ГРАН-ПРИ

  • Орфей театрын бүтээл “Гэм зэм” драмын жүжиг


БЭСРЭГ ЖҮЖГИЙН ТӨРӨЛД ГРАН-ПРИ

  • Оросын холбооны Буриад улсын бүтээл “Полковник пишет” нэг хүний жүжиг

Холбоотой мэдээлэл

Comments are closed.