“Уулын намар” киноны дуу цацагдлаа

Соёлын гавьяат зүтгэлтэн С.Пүрэвийн “Уулын намар” туужаас сэдэвлэн бүтээсэн “Уулын намар” уран сайхны кино энэ сарын 10-ний өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.

МУСТА Ц.Цэрэнболд “Уулын намар” киноны зохиолыг МУСТА Ө.Мөнгөнтулгатай хамтран бичжээ. Тэрбээр “Tsebo Film” кино продакшнаа байгуулж, “Логик фильм”-тай хамтран тус киног бүтээсэн байна.

“Уулын намар” кинонд МУГЖ Б.Базаррагчаа, МУСТА Ц.Цэрэнболд, Ө.Мөнгөнтулга, Д.Ганцэцэг, Н.Сугармаа, Д.Бямбадорж, Х.Хишигдэлгэр, Э.Амарбаясгалан тэргүүтэй уран бүтээлчид тогложээ.

Харин киноны ерөнхий найруулагчаар МУСТА Ц.Цэрэнболд, найруулагчаар МУСТА Ө.Мөнгөнтулга, Э.Анхжаргал нар ажилласан юм.

Сонирхуулахад энэ сарын 10-ны өдрөөс эхлэн бүх кино театруудаар гарч эхлэх “Уулын намар” киноны дууг дуучин Б. Маралжингоо дуулжээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.