Канад улс гар бууны худалдааг хориглох хуулийн төсөл санаачилжээ

Канад улс гар бууны хяналтын шинэ хуулийн төслийг танилцуулсан ба уг хуульд зааснаар орон даяар гар бууны импорт, худалдаа, тээвэрлэлтийг хориглох, бууны хүхээгийн хэмжээг хязгаарлах, галт зэвсэгтэй төстэй тоглоом худалдаалахыг хориглох аж.

Шинэ хуулийн төсөл нь өнгөрсөн жил Канадын сонгуулийн үеэр хойшлуулсан зарим төлөвлөгөөг сэргээх зорилготой юм.

Тус улс гар бууны хяналтыг чангатгах шийдвэр гаргахын өмнө АНУ-ын Техас мужийн нэгэн бага сургуульд халдлага гарч, 19 сурагч, 2 багш амим алдсан.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо даваа гарагт шинэ хуулийн төслийг зарлахдаа, галт зэвсэг хэрэглэсэн хүчирхийлэл нэмэгдэж байгаа тул асуудлыг таслан зогсоох шинэ арга хэмжээ боловсруулах ёстой гэж мэдэгдэв.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …