Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

НЗДТГ, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Өмгөөлөгч-Танд тусалъя” өдөрлөгийг 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ жил Монгол Улсад өмгөөллийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 94 жилийн ой тохиож буй.

Үүнийг тохиолдуулан “Өмгөөлөгч-Танд тусалъя 2022” өдөрлөгийг зургадугаар сарын 4-ний 10:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Иргэд энэ үеэр өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Өдөрлөгт

  • Монголын өмгөөлөгчдийн холбооны 21 аймаг дахь 23 салбар зөвлөл
  • Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл
  • Хүний эрхийн үндэсний комисс
  • Монголын олон улсын арбитр
  • Цагдаагийн ерөнхий газар
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Хууль зүйн туслалцааны төв
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
  • Архивын ерөнхий газар
  • Монголын нотариатчдын танхим
  • Монголын хуульчдын холбоо
  • Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг хуулийн байгууллагууд оролцож, иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлнэ.

Санал болгох мэдээ

Ж.Галбадрах: ЭЕШ-ын “600+” оноотой хүүхэд багш болбол төлбөрийг нь 100 хувь дааж, сар бүр тэтгэлэг олгодог болъё

“Тогтвортой хөгжлийн төлөөх сэтгүүлчдийн клуб” энэ удаа “Өглөөний цагийг өөртөө” уулзалтдаа  Монгол Улсын гавьяат багш, …