“Цондоолой Цүндээлэй 2” болон “Динза” цувралууд дахин хэвлэгдлээ

Монголын хамгийн олон уншигчтай, анхдагч комикууд болох “Цондоолой Цүндээлэй 2” болон “Динза” цувралууд хүүхдийн баярыг тохиолдуулж дахин худалдаанд гарлаа.

Эцэг эхчүүд бяцхан үрсдээ хүүхдийн баярын бэлэг сонгохдоо танин мэдэхүйд хөрөнгө оруулалт хийж Динза, Цондоолой Цүндээлэй 2 коиикуудаас сонгон авч гишүүнчлэл үүсгэх боломжтой боллоо.

Гишүүнчлэл үүсгэснээр таны хүүхэд Ирмүүн агентлагаас улирал бүр зохион байгуулагдах хүүхдийн танин мэдэхүй,боловсрол, соёл, шинжлэх ухааны арга хэмжээнүүдэд оролцох боломжтой болохоос гадна Америк Англи, Голланд зэрэг дэлхийн тоглоомын үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч улс орнуудын үйлдвэрээс нь шууд ирсэн чанартай сайн ориг тоглоомуудыг бэлгэнд авах болно.

“Цондоолой Цүндээлэй 2”, “Динза”:Хамгийн гоё бэлгийн багцаа задаллаа

Монголын хамгийн урт комик цуврал болох 46 дугаартай Динза комик нь Жижгээ хүү жигтэй бяцхан үлэг гүрвэлийн өндөг олсон цагаас эхэлнэ.

Эрт дээр үед устан үгүй болсон үлэг гүрвэлүүд энэ цаг үед ирнэ гэдэг нь гайхалтай, тэр дундаа Динза бол эрэлхэг, тууштай, үнэнч бөгөөд баатарлаг бяцхан динозавр төдийгүй Жижгээгийн өвөг дээдэс юм.

Тэр 2 хамтдаа тив дэлхий цаашлаад гараг ертөнцийг аварч, хорон сүнсүүдээс хүмүүн төрөлхтөнг чөлөөлөх их үйлсийн эзэд болох юм. 2 баатар маань эрт эдүгээ цагуудын он цагийн хэлхээсээр адал явдлаар дүүрэн аялах болно.

Харин өдгөө 21 цуврал комиктой Цондоолой Цүндээлэй 2 нь ухаалаг, хэрсүү, тусч, сайхан сэтгэлтэй Цондоолой охины аав ээж нь гадагшаа явахаар болж бүтэн жилийн турш хөдөө байдаг эмээ өвөөгийндөө Цондоолой охин амьдрах бөгөөд дүрсгүй бяцхан ишигтэй танилцаж, Цүндээлэй гэж түүнийг нэрлэнэ. Тэдний нөхөрлөл, адал явдал энэ үеэс л эхэлж гайхамшигт ертөнцөөр аялуулна.

Монгол орны түүхэн цаг хугацаагаар аялж, саад бэрхшээлийг нөхөрлөлийн хүчээр даван туулдаг эрэлхэг Динза мөн эх орон, түүх соёл, ёс уламжлалын талаар танин мэдүүлэх асар өндөр өгөөжтэй Цондоолой Цүндээлэй 2 нь Монгол хүүхэд бүрийн зүрхний анд нөхөр нь болоод аль хэдийн амжсан.

Үр хүүхдэдээ оюуны хөрөнгө оруулалт хийж, супер тоглоомын эзэн болгож хүүхэд насных нь гайхалтай дурсамжийг хамтдаа бүтээхийг хүсвэл:

Онлайн захиалгыг Cosmopolitan Mongolia мөн Irmuunanimation фэйсбүүк хуудсуудаар авч байна

Мөн түр цэгийн худалдаа болох Улсын төв талбай дээрх Динза асраар үйлчлүүлэн худалдан авалт хийх боломжтой

Гар утсаар захиалга хийхийг хүсвэл 99112977, 99038336, 99770707 дугаарт холбогдоорой.

Хэрэв та албан байгууллагын хамт олныхоо бяцхан үрсэд дээрх гайхалтай бэлгүүдийг өгөхийг хүсвэл 99112977 дугаарт холбогдоно уу.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …