“ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны трейлер цацагдлаа

Belgute Pictures, Mount Guard болон Мобинет ХХК-ийн Voo хамтран бүтээсэн “ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны нээлт энэ сарын 25-ны өдөр Corporate Convention центрт болсон билээ.

Тэгвэл өнөөдөр/2022.05.27/ киноны албан ёсны трейлер 18 цагт цацагдлаа.

“ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны Ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан С.Ариунбямба, Н.Ялалт ажиллаж, киноны эх зохиолыг Тодко Самсон бичжээ.

“ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны хамгийн гол онцлог нь 28 гол дүртэй бүтээл юм.

–АнГол овгийн тэргүүн Засаг Жарайн дүрд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва

–Агтчид овгийн Пайнагийн дүрд МУСТА Б.Батболд

–Цагаан гавал овгийн Азарын дүрд МУСТА Г.Эрдэнэбилэг

–Хадаан овгийн тэргүүн Хадуны дүрд МУСТА С.Ариунбямба

–Гос арилжаачны дүрд МУСТА Н.Ялалт

– Хэрээ овгийн Хархуйн дүрд МУСТА Б.Баяржавхлан

–АнГол овгийн Иртэйн дүрд МУСТА Ш.Доржсүрэн

–АнГол овгийн Мэхлэнгийн дүрд МУСТА Б.Шинэбаяр

–Чонос овгийн тэргүүн Арсайн дүрд МУСТА Ж.Пүрэвдорж

–Чонос овгийн Сорхооны дүрд А.Дэлгэрмаа

–АнГол овгийн Хавтайн дүрд Г.Тэнүүн-Эрдэнэ

–Агтчид овгийн тэргүүн Архалын дүрд МУСТА О.Гэрэлт-Од

–Агтчид овгийн Шаалуугийн дүрд Э.Ариунболд

–Сайран овгийн тэргүүний охин Боорончийн дүрд З.Аминсанаа

–Хэрээ овгийн тахилчийн дүрд МУГЖ Д.Цэрэндарьзав

–Сайран овгийн Бордойн дүрд МУСТА Б.Батмэнд

–Дарх овгийн Хунчир тэргүүний дүрд МУГЖ Ё.Цог

–Хадаан овгийн Их Сэвгээгийн дүрд Ардын жүжигчин Д.Гүрсэд

–Сайран овгийн тэргүүн Хадрааны дүрд МУСТА М.Дорждагва нарын уран бүтээлчид оролцон тоглосон байна.

“ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны зураг авалтыг 2021 онд Хөвсгөл, Архангай, Төв аймагт хийсэн байна.

Өнө эртний үеийг өгүүлэх киноны хамгийн чухал зүйл бол хувцас, орчин, нүүр хувиргалт байдаг. Тэгвэл уг киноны зураачаар Б.Оргилбаяр, болон түүний баг хамт олон, нүүр хувиргагчаар Г.Хос-Эрдэнэ болон түүний баг хамт олон, үсний стилистээр Б.Батцэцэг нар ажиллаж, өөр өөрийн өвөрмөц онцлогтой 8 овгийн баатруудыг гайхалтай амилуулжээ.

Харин киноны хөгжмийн зохиолчоор сүүлийн үеийн хамгийн сор бүтээлүүдийг туурвиж байгаа ОКИ буюу Б.Одбаяр, дууны найруулагчаар Э.Мөнхбаатар нар ажилласан байна.

Ташрамд дурдахад “ТЭГРИ ЧИНУ” олон ангит уран сайхны киног хоног тоолон хүлээсэн үзэгч та бүхэндээ дуулгахад VOO аппликэйшнаар киногоо хүлээн авч үзээрэй.

Санал болгох мэдээ

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

 Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын  хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн …