Фото:“ТЭГРИ ЧИНУ” олон ангит кино нээлтээ хийлээ

Belgute Pictures, Mount Guard болон Мобинет ХХК-ийн Voo хамтран бүтээсэн “ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны нээлт өчигдөр /2022.05.25/ Corporate Convention центрт боллоо.

“ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны Ерөнхий продюсераар Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, Ц.Идэрмөнх, П.Баярмөнх, гүйцэтгэх продюсераар А.Амундра, Б.Дэлгэрцэцэг, Ц.Мэнд-Амар ажилласан бол Ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан С.Ариунбямба, Н.Ялалт ажиллаж, киноны эх зохиолыг Тодко Самсон бичжээ.

“ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны хамгийн гол онцлог нь 28 гол дүртэй бүтээл юм.

АнГол овгийн тэргүүн Засаг Жарайн дүрд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва

Агтчид овгийн Пайнагийн дүрд  МУСТА Б.Батболд 

Цагаан гавал овгийн Азарын дүрд МУСТА Г.Эрдэнэбилэг

Хадаан овгийн тэргүүн Хадуны дүрд МУСТА С.Ариунбямба

 –Гос арилжаачны дүрд МУСТА Н.Ялалт

Хэрээ овгийн Хархуйн дүрд Б.Баяржавхлан

АнГол овгийн Иртэйн дүрд МУСТА Ш.Доржсүрэн

АнГол овгийн Мэхлэнгийн дүрд МУСТА Б.Шинэбаяр 

Чонос овгийн тэргүүн Арсайн дүрд МУСТА Ж.Пүрэвдорж 

Чонос овгийн Сорхооны дүрд А.Дэлгэрмаа

АнГол овгийн Хавтайн дүрд Г.Тэнүүн-Эрдэнэ

Агтчид овгийн тэргүүн Архалын дүрд МУСТА О.Гэрэлт-Од 

Агтчид овгийн Шаалуугийн дүрд Э.Ариунболд

Сайран овгийн тэргүүний охин Боорончийн дүрд З.Аминсанаа 

Хэрээ овгийн тахилчийн дүрд МУГЖ Д.Цэрэндарьзав

Сайран овгийн Бордойн дүрд МУСТА Б.Батмэнд

Дарх овгийн Хунчир тэргүүний дүрд МУГЖ Ё.Цог

Хадаан овгийн Их Сэвгээгийн дүрд Ардын жүжигчин Д.Гүрсэд

Сайран овгийн тэргүүн Хадрааны дүрд МУСТА М.Дорждагва нарын уран бүтээлчид оролцон тоглосон байна.

“ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны зураг авалтыг 2021 онд Хөвсгөл, Архангай, Төв аймагт хийсэн байна.

Мөн энэхүү уран бүтээлд Архангай, Төв аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчид болон нутгийн иргэд гээд нийт 500 гаруй хүн оролцон тогложээ.

“ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны Ерөнхий продюсер, Ерөнхий найруулагч, СТА Эрдэнэбилэг ““ТЭГРИ ЧИНУ” олон ангит кинонд хийсвэр ертөнцийг бүтээсэн. Одоогийн залуучуудад зориулсан техник, технологид суурилсан эрэн үед бид Монгол ахуй дээрээ суурилсан, үндэсний бахархлыг шингээсэн, фантастик кино хийвэл залуучуудын сонирхлыг татангаа эх оронч үзлийг сэргээж болох юм байна гэж бодсон учраас энэ сэдвийг сонгосон. 

Киногоо бүх насныхан үзэхэд тохиромжтой байхаар хийсэн. Залуучууд ялангуяа их үзээсэй гэж хүсэж байна.

Кино бол нийлмэл урлаг. Сэтгэлтэй зүрхтэй, зоригтой Монголын кино урлагийн гурван үеийн төлөөллөөр баг хамт олноо бүрдүүлж “ТЭГРИ ЧИНУ” киногоо бүтээлээ. 

“ТЭГРИ ЧИНУ” кино нь миний анхны олон ангит кино. Миний мөрөөдөл Монголын олон ангит киног дэлхийн тавцан руу гаргах”хэмээн ярилаа.

Өнө эртний үеийг өгүүлэх киноны хамгийн чухал зүйл бол хувцас, орчин, нүүр хувиргалт байдаг. Тэгвэл уг киноны зураачаар Б.Оргилбаяр, болон түүний баг хамт олон, нүүр хувиргагчаар Г.Хос-Эрдэнэ болон түүний баг хамт олон, үсний стилистээр Б.Батцэцэг нар ажиллаж, өөр өөрийн өвөрмөц онцлогтой 8 овгийн баатруудыг гайхалтай амилуулжээ.

Харин киноны хөгжмийн зохиолчоор сүүлийн үеийн хамгийн сор бүтээлүүдийг туурвиж байгаа ОКИ буюу Б.Одбаяр, дууны найруулагчаар Э.Мөнхбаатар нар ажилласан байна.

“ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны нээлтэд хүрэлцэн ирсэн үзэгчдэдээ зориулан улаан хивсний ёслолын дараа киноны эхний нэг ангийг үзүүлсэн бөгөөд танхим дүүрэн үзэгчид киноны турш уулга алдаж, алга ташин баяр хүргэсээр үзэж дуусгасан юм. 

Нэг  цагийн турш үргэлжилсэн кино дуусаад хэсэг хугацаа өнгөрсөн ч суудлаасаа нэг ч үзэгч босоогүй нь ахиад нэг л анги үзчихье гэсэн хүсэлдээ хөтлөгдсөндөө тэр болов уу.

Ташрамд дурдахад “ТЭГРИ ЧИНУ” олон ангит уран сайхны киног хоног тоолон хүлээсэн үзэгч та бүхэндээ дуулгахад VOO аппликэйшнаар киногоо хүлээн авч үзээрэй. 


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …