Эмоци продакшны залуу жүжигчид циркийн үзүүлбэр үзүүлж, циркчид жүжиглэнэ

“Эмоци” продакшны залуу жүжигчид “Даймонд” циркийн уран бүтээлчидтэй хамтран “Троллууд циркийн гайхамшигт ертөнцөөр” шоу тоглолтыг энэ сарын 31 болон 6 дугаар сарын 01-ний өдрүүдэд хүүхэд багачуудад зориулан тоглохоор бэлтгэлдээ гарчээ.

Бэлтгэлийн үйл явцаас харахад үнэхээр сонин содон шийдлийн тоглолтыг үзүүлэх гэж байгаа нь харагдаж байлаа.

Тайз дэлгэцийн уран бүтээлчид циркийн гайхамшигт үзүүлбэрүүд үзүүлж, харин циркийн жүжигчид жүжиглэсэн хэлбэрийг гаргаж хосолсон сонирхолтой үзүүлбэрүүдийг бэлдэж байлаа.

Гайхамшигт циркийн үзүүлбэр, авьяаслаг уран бүтээлчдийн хөгжилтэй, хөөртэй тоглолтууд, үлгэрийн баатрууд, хүүхэд багачуудын үзэх дуртай “Хүн аалз” гээд олон олон сонирхолтой үзүүлбэрийг багтаасан адал явдалт шоу тоглолт үзэгч бяцхануудаа лавтай уйдаахгүй гэдгийг уран бүтээлчид дуу нэгтэй хэлж байна.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …