“ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны нээлт маргааш болно

“ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны албан ёсны постерийг уран зураач Б.Отгонтүвдэн бүтээжээ.

Belgute Pictures, Mount Guard болон Мобинет ХХК-ийн Voo хамтран бүтээсэн “ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны нээлт маргааш /2022.05.25/ болно.

“ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны Ерөнхий продюсераар Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, Ц.Идэрмөнх, П.Баярмөнх, гүйцэтгэх продюсераар А.Амундра, Б.Дэлгэрцэцэг, Ц.Мэнд-Амар ажилласан бол Ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан С.Ариунбямба, Н.Ялалт ажиллаж, киноны эх зохиолыг Тодко Самсон бичжээ.

“ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны хамгийн гол онцлог нь 28 гол дүртэй бүтээл юм.

Тус олон ангит кинонд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Ардын жүжигчин Д.Гүрсэд, МУГЖ Д.Цэрэндарьзав, МУГЖ Ё.Цог, МУСТА Ш.Доржсүрэн, МУСТА Г.Эрдэнэбилэг, МУСТА С.Ариунбямба, МУСТА Н.Ялалт, МУСТА Б.Шинэбаяр, Г.Тэнүүн-Эрдэнэ, Э.Ариунболд, Б.Баяржавхлан, А.Дэлгэрмаа, З.Аминсанаа нарын уран бүтээлчид оролцон тоглосон байна.

“ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны зураг авалтыг 2021 онд Хөвсгөл, Архангай, Төв аймагт хийсэн бөгөөд кино багаас гадна Архангай, Төв аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчид болон нутгийн иргэд гээд нийт 500 гаруй хүн тус уран бүтээлд оролцжээ.

“ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны Ерөнхий продюсер, Ерөнхий найруулагч, СТА Эрдэнэбилэг” “ТЭГРИ ЧИНУ” олон ангит кинонд хийсвэр ертөнцийг бүтээсэн. Манай үзэгчид харьцангуй бэлэн болсон гэж найдаж байгаа. Яагаад гэвэл дэлхийд маш олон кино гарч байна. Үүнийг маш олон сувгаар үзэгчид хүлээж авдаг болчихсон цаг. Хүүхэд залуучуудын сонирхоод байгаа “Бөгжний эзэн”, “Game Of Thrones” зэрэг цувралууд хийсвэр ертөнцөд үйл явдал нь өрнөдөг. Гэхдээ цаагуураа утга агуулга нь том. Тухайн найруулагчийн эмзэглэл дээр бүтээгдэж байгаа. Манай кино ч ялгаагүй.

Киноны хувьд анхдагч гэж орилоод байгаа юм биш. “Алтан өргөө”, “Бушхүүгийн үлгэр” зэрэг алтан үеийнхний хийсэн үлгэрийн кино бий. Гэхдээ ерөнхийдөө зай нь холдсон гэж хэлж болно. Одоогийн залуучуудад зориулсан техник, технологид суурилсан эрэн үед бид Монгол ахуй дээрээ суурилсан, үндэсний бахархлыг шингээсэн, фантастик кино хийвэл залуучуудын сонирхлыг татангаа эх оронч үзлийг сэргээж болох юм байна гэж бодсон учраас энэ сэдвийг сонгосон. Киногоо бүх насныхан үзэхэд тохиромжтой байхаар хийсэн. Залуучууд ялангуяа их үзээсэй гэж хүсэж байна”хэмээн ярилаа.

Өнө эртний үеийг өгүүлэх киноны хамгийн чухал зүйл бол хувцас, орчин, нүүр хувиргалт байдаг. Тэгвэл уг киноны зураачаар Б.Оргилбаяр, болон түүний баг хамт олон, нүүр хувиргагчаар Г.Хос-Эрдэнэ болон түүний баг хамт олон, үсний стилистээр Б.Батцэцэг нар ажиллаж, өөр өөрийн өвөрмөц онцлогтой 8 овгийн баатруудыг гайхалтай амилуулжээ.

Харин киноны хөгжмийн зохиолчоор сүүлийн үеийн хамгийн сор бүтээлүүдийг туурвиж байгаа ОКИ буюу Б.Одбаяр, дууны найруулагчаар Э.Мөнхбаатар нар ажилласан байна.

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …