Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох үүрэг өгөв

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх Батлан хамгаалах яам, ХЗДХЯ болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй зарим байгууллагын удирдлагатай уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын аюулгүй байдлын орчинд гарч байгаа өөрчлөлт болон  дотоод аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийж байгаа ажлын талаар илтгэл, танилцуулга сонслоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бие бүрэлдэхүүний мэргэжил, ур чадвар, ёс суртахуун, сэтгэлзүйн бэлтгэлийг дээшлүүлэх, хамтарсан дадлага, сургуулийг тогтмол явуулж байх зэрэг үүрэг, чиглэл өгөв.


Санал болгох мэдээ

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх …