“Тиффани Мед” эмнэлгийн хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Жил бүрийн 5,10-р сард “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд энэ өдрийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Байгалиа бүтээе” уриан дор зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Тиффани Мед” эмнэлэг, “Базура дизайн” , “Базура Констракшн” ХХК, “Эбо даймонд” ХХК, “VAST content marketing agency” нийт 5 байгууллагын ажилтнууд нэгдэж өнөөдөр /2022.05.18 / Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд 108 ширхэг гүйлс, голт бор мод тарилаа.

“Тиффани Мед” эмнэлгийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Цолмонсүрэн: Монгол улсын ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлигийн хүрээнд хэрэгжиж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд манай эмнэлэг харилцагч дөрвөн байгууллагатайгаа хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд 108 ширхэг гүйлс, голт бор мод суулгаж байна.

Манай улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртсөн, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд цөлжилтийг дөрвөн хувиар бууруулж, 7.9 хувь байгаа ойгоор бүрхэгдсэн талбайг есөн хувьд хүргэх урьдчилсан тооцоо гарсан.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэд, аж ахуйн нэгжүүд нэгдэж идэвхтэй оролцохыг уриалж байна.

“Базура Констракшн” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Батзаяа: “Тиффани Мед” эмнэлэгтэйгээ хамтарч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж хамт олноороо мод тарьж байгаадаа туйлын баяртай байна.


Мод тарихаас өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мод тарилтын инженерүүд модыг хэрхэн зөв тарих талаар зөвлөгөө мэдээллийг өгсөн юм. Мөн урьдчилж бэлдэж ухсан нүхэнд модны тарьц суулгацыг хийхээс өмнө гэмтсэн эсэхийг нь сайтар анзаарахыг сануулж байлаа.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд тарьсан 108 гүйлс, голт бор моддын арчилгааг тус хүрээлэнгийн ажилчид хариуцах юм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 25 хувийг дангаараа бүрдүүлдэг байна.

Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 9 дүгээр сарын 22-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож үг хэлэхдээ “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих. 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарихаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн билээ.





Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …