С.Одонтуяа: Хүүхэд хамгааллын тухай хууль болон Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай

Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн төлөөлөл болох УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Б.Саранчимэг, Б.Баярсайхан, Ч.Ундрам нар НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Дебора Коминитэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Дебора Комини хэлэхдээ, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь эмэгтэйчүүдийг тэгш эрхээ эдлэхэд нь аюул заналхийлэл, саад бэрхшээл учруулж байгаагийн нэг том жишээ бол цахим орчин дахь хүчирхийлэл юм.

Иймд цахим хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, уур амьсгалын өөрчлөлт сүүлийн хэдэн арван жилийн турш улс орны хөгжлийг сааруулж, эрсдэлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болоод байгаа тул залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэднийг чадавхжуулах санаачилга гаргав.

Гишүүдийн зүгээс охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, байгаль орчин, ногоон хөгжил, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хангах зэрэг асуудлаар НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллахад бэлэн гэв. 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүд Хүүхэд хамгааллын тухай хууль болон Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна. Мөн хүүхдийг цахим халдлагаас хамгаалах тухай олон улсын туршлагаас судалж, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …