“Яг түүн шиг-2022” шоуны оролцогчид НЯМ гаригт хэний дүрд хувирах вэ?

Боловсрол суваг телевизийн уран бүтээлчид Endemol Shine Group-ийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг дөрвөн жил амжилттай зохион байгуулж, үзэгчдийн хүртээл болгосон билээ.

Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас соёл, урлагийн салбарын үйл ажиллагаа түр завсардаж, “Яг түүн шиг” шоу ч хоёр жил зохиогдоогүй юм.

Тэгвэл энэ жилийн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн эхний дугаар өнгөрсөн Ням гаригт үзэгчдийн хүртээл боллоо.

Шоуны эхний дугаарт жүжигчин Х.Баярмаа -МУГЖ Т.Ариунаа

МУГЖ С.Наран – Jessi

ДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Ө.Уянга-Dua Lipa

“Никитон” хамтлагийн дуучин Ч.Мишээл-Mariah Carey

Дуучин Б.Чойжилсүрэн /Чойжоо/-Харанга

“Дижитал” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг /Эрка/-George Michael

“Gangbay” хамтлагийн дуучин С.Баянмөнх /Баянаа/-Beyonce

Дуучин, жүжигчин С.Зоригт-Britney Spears-ийн дүрд тус тус хувирсан юм.

Харин шоуны эхний дугаарын ялагчаар Рэппер Jessi-гийн дүрд хувирсан МУГЖ С.Наран тодорч гурван сая төгрөгөөр шагнуулсан.

Тэгвэл энэ долоо хоногийн НЯМ гаригт найман оролцогчид ямар оддын дүрд хувирахыг танилцуулж байна.

Дуучин, жүжигчин С.Зоригт-Звери

Жүжигчин Х.Баярмаа-Rihanna

“Gangbay” хамтлагийн дуучин С.Баянмөнх /Баянаа/- МУГЖ Д.Сосорбарам

“Дижитал” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг /Эрка/-Elvis Presley

Дуучин Б.Чойжилсүрэн /Чойжоо/-Snoop Dogg

“Никитон” хамтлагийн дуучин Ч.Мишээл-Tsetse (Rapper)

ДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Ө.Уянга-Д.Болд

Гавьяат жүжигчин, поп дива С.Наран-The Weeknd

“Яг түүн шиг-2022” шоуны хоёр дахь дугаарыг тавдугаар сарын 15-ны Ням гаригт 21:цагаас хүлээн авч үзээрэй.

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” киноны эхний бүлгийн 9 анги үзэгчдийн хүртээл боллоо

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” 16  ангит кино бүтээсэн бөгөөд  киноны эхний бүлгийн 9 …