“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээнд гадаадын тамирчид оролцоно

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнийг тавдугаар сарын 28-ны бямба гарагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Цар тахлын улмаас хоёр жил завсарласан тус тэмцээнийг энэ жил хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.

Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо жил бүр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээний зохион байгуулалтыг хариуцан ажилладаг.

Тус холбооны гүйцэтгэх захирал С.Өнөрбаяр “Тэмцээний үеэр тамирчдад зориулсан усны дөрвөн цэгээс гадна эрсдэлээс хамгаалсан эмнэлгийн тусламж, үйлчилгээ ажиллана” гэдгийг онцолсон юм. “Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээнд олон улсын тамирчид ч мөн оролцож байгаа аж.

Одоогийн байдлаар Кени болон Япон улсын тамирчид оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Бүртгүүлж буй тамирчид эрүүл мэндийн байдалдаа хяналт тавих, зүрх судасны үйл ажиллагаагаа хянуулахыг зохион байгуулагчдын зүгээс анхаарууллаа.

Иргэд цахимаар бүртгүүлж болохоос гадна харьяа дүүргийнхээ Биеийн тамир спортын хороо, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, www.marathon.ulaanbaatar.mn сайтад буй утасны дугаараар холбогдон хялбар, шуурхай бүртгүүлэх боломжтой юм.

Мөн заавал PCR шинжилгээнд хамрагдсан байх гэх мэт хатуу шаардлага тавихгүй гэв.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.