Альцгеймер өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цаг алдалгүй мэдрэлийн эмчид үзүүлэх шаардлагатай

Ахимаг болон 60-аас дээш насанд үүсдэг оюуны хомстлын хамгийн их тохиолддог шалтгаан нь Альцгеймерын өвчин юм. Анхны шинж тэмдэг 40 наснаас хойш илэрдэг ч 70 наснаас хойш гурван хүн тутмын нэг нь өвдөх эрсдэлтэй юм.

Энэхүү өвчнөөр ихэвчлэн эмэгтэйчүүд өвддөг байна. Альцгеймер өвчнөөр ихэвчлэн оюуны ачаалал бага шаарддаг мэргэжилтэй, хүмүүс өвчилдөг Харин оюун ухааны өндөр ачаалалтай ажилладаг хүмүүсийн тархинд мэдрэлийн эсүүд хоорондын илүү олон тооны холбоо байдаг болохоор энэ өвчнөөр өвдөх эрсдэл бага байдаг гэж үздэг.

Альцгеймерын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнийг цаг алдалгүй мэдрэлийн эмчид үзүүлэх шаардлагатай.

Ой тогтоолт эрчимтэй алдагдах нь энэ өвчний анхны шинж тэмдэг юм. Харамсалтай нь Альцгеймер өвчнөөр өвчилсөн өвчтөн эхний шинж тэмдгийг ажигласан ч аль болох нуухыг хичээдэг тул эрт үед нь илрүүлж чаддаггүй.

Альцгеймер өвчнөөр өвчилсөн өвчтөн хамаатан садан, хамгийн ойр дотнын хүмүүс болох эхнэр, нөхөр, үр хүүхэд, ач зээ нараа мартдаг байна.

Өнөөдөр дэлхий дээр 50 сая орчим хүн тэнэгрэл /зөнөх/ өвчнөөр шаналж байгаа бөгөөд 2050 он гэхэд энэ тоо 3 дахин өсөх төлөвтэй байна.

АЛЬЦГЕЙМЕР ӨВЧНӨӨС УРЬДЧИЛСАН СЭРГИЙЛЭХ

Стрессээ хянах: Уур бухимдал архаг стресс нь тархины үйл ажиллагаанд нөлөөлж, ой тогтоолтыг муудуулдаг. Энэ нь мэдрэлийн эсүүдийн өсөлтийг хориглож, альцгеймер болон бусад тархины эмгэгт өртөх магадлалыг нэмэгдүүлдэг байна. Бид стрессдэхэд бета амилоид гэх уургийг бий болгодог бөгөөд энэ нь альцгеймерийн өвчний гол үндэс юм.

Тогтмол дасгал хийх: Тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр уг өвчнөөр өвчлөх магадлал 50% буурдаг гэж альцгеймерийн судалгааны сангаас мэдээлсэн байна. Биеийн тамираар хичээллэх нь цусны эргэлтийг сайжруулаад зогсохгүй тархийг хамгаалдаг хамгийн бодисуудыг ч нэмэгдүүлдэг. Мөн хөгшрөлтөөс үүдсэн тархины наалдангийг бууруулахад тусална.

Хүмүүстэй харилцах: Хүн бол нийгмийн амьтан. Бид бусдын анхаарал, харилцаа холбоог хүсэмжилдэг бөгөөд хэзээ ч ганцаардахыг хүсдэггүй. Харилцаа холбоотой байх нь тархийг хамгаалж, альцгеймерийн өвчин тусахаас урьдчилан сэргийлдэг байна. Энэ нь дан ганц тархийг хамгаалаад зогсохгүй сэтгэцийн эрүүл мэндийн хэвийн байхад чухал нөлөөтэй.

Хоолны дэглэм сайн барих: Альцгеймерийг тархины чихрийн шижин гэж нэрлэдэг. Учир нь хоол боловсруулах тогтолцооны хэвийн бус үйл ажиллагаа болон мэдээлэл боловсруулалтын үйл ажиллагааны хооронд хүчтэй холбоо хамаарал байгааг нотлох баримт болсон байна.

Оюун ухааны дасгал: Үргэлж тархиа ажиллуулж, төрөл бүрийн сэдвээр өргөн хүрээний мэдлэгтэй болох гэж хичээдэг хүмүүст альцгеймер тусах магадлал бага байдаг нь судалгаагаар тогтоогджээ.

Сайн унтах: Альцгеймер хүмүүс нойргүйдэл болон бусад нойртой холбоотой эмгэгт өртөх магадлал өндөр байдаг. Сүүлийн үеийн судалгаагаар нойр хулжих нь альцгеймерийн шинж тэмдэг бус харин эрсдэлийн хүчин зүйлс гэж тогтоожээ. Нойр муутай хонох нь бета амилоидын түвшинг нэмэгдүүлж, бат бөх унтах боломжийг хааж байдаг. Хэрвээ танд бага нойртой хонох нт сэтгэл санаа, оюун ухаанд тань нөлөөлж байвал альцгеймер тусах өндөр эрсдэлтэй.

Жиндээ анхаарал хандуулах: Сүүлийн үед явуулсан судалгаагаар жингийн илүүдэлтэй хүмүүс альцгеймер тусах магадлал 50 хувьтай байсан гэнэ. Тиймээс тархины эрүүл мэндийг бодолцож хэвийн жинтэй байх нь зүйтэй.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.