“Станбул-2022”: Ж.Нямсүрэн эхний ялалтаа авлаа

Туркийн Станбул хотод сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ энэ сарын 6-20-ны өдрүүдэд зохиогдож  байна. Энэхүү тэмцээнд манай улсын есөн ширэн бээлийтэн өрсөлдөж байгаа бөгөөд 48 кг-ын жинд “Хангарьд” спорт клубын тамирчин, спортын мастер Жанчивын Нямсүрэн эхний тулаанаа хийв.

 Тэрбээр 1/16 шигшээд Непалийн Сусма Тамангийг 3:2-оор буулган авснаар Монголын баг тамирчдын ялалтын салхийг хагаллаа. 

Ж.Нямсүрэн дараагийн тулаанаа тавдугаар сарын 14-нд хийх бөгөөд түүний өрсөлдөгч нь Венесуэлийн Анаонис Рохас Кадено юм.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.