Фото:“Бид ирээдүйн төлөө хамтдаа-Монголын ард түмний нүдэнд Бээжингийн өвлийн олимп” үзэсгэлэн

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Засгийн газрын тохируулагч агентлаг БТСУХ-ноос санаачлан зохион байгуулж буй “Бид ирээдүйн төлөө хамтдаа-Монголын ард түмний нүдэнд Бээжингийн өвлийн олимп” сэдэвт гэрэл зураг, гар зургийн үзэсгэлэн Blue Mon төвд нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц нар оролцов.
Уг үзэсгэлэнд БНХАУ, Монголын гэрэл зурагчдын 48 зураг дэлгэгдсэн байна. Үүний дийлэнх нь Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гэрэл зурагчин Д.Нямбилэгийн Бээжингийн олимпыг сурвалжлах үедээ буулгасан зургууд байгаа юм.
Мөн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдүүдийн дунд зарласан гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийг үзэсгэлэнд байршуулсан байна.

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …