МҮЭХ:Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр огцрохыг шаардаж байна

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг огцруулах, ил тод нээлттэй хурлаа хийж олон тэрбумын өр төлбөрөө барагдуулахыг шаардлаа.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг шударга бусаар зарцуулж хяналтгүй шийдвэр гаргаж байгааг МҮЭ-ийн холбоо эсэргүүцэж буйгаа илэрхийлж өчигдөр /2022.05.11/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тодруулбал, МҮЭ-ийн холбооноос дараах асуудлуудаар шаардлага хүргүүлж байна.

  1. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн банкнуудад алдсан мөнгүүдийг нэн яаралтай барагдуулах, ингэхдээ зээл аваад төлөхгүй байгаа зээлдэгч нарын нэрийг зарлах, барьцаанд хураагдаж байгаа өмч хөрөнгүүдийг олон нийтэд нээлттэй ил тодоор үнэлгээг нь тавих
  2. Хариуцлагагүй шийдвэр гаргасан нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах, хариуцлага тооцох, шинэ бүрэлдэхүүнийг сонгохдоо улс төрчдийн элдэв лоббитойгоор томилдог байдлыг халах
  3. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлын дэгт өөрчлөлт оруулж, хэлэлцэх гэж байгаа асуудлыг олон нийтэд нээлттэй тавьж, ил тод хуралдуулдаг байх
  4. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газруудыг холбогдох яамны харьяанд биш Үндэсний зөвлөлийн дэргэд байгуулах .

Санал болгох мэдээ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, …