Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар хур тунадас орж, говь, тал, хээрийн нутгаар салхитай, ихэнх нутгаар сэрүүвтэр байна.

2022 оны 05 сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нийт нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх, голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 16-21 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 5-7 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 5-7 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр.3-5 хэм дулаан байна.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.