Ө.Батбаяр: Амжилттай гэрлэлтийг бүтээхийн тулд дараах зүйлсийг хэрэгжүүлээрэй

Монгол Улсад гэр бүл салалтын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, нийгмийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Тиймээс энэ удаагийн “Мэргэжилтний зөвлөгөө” цувралын зочноор MIND сэтгэл судлалын төвийн үүсгэн байгуулагч, сэтгэл судлаач Ө.Батбаярыг урьж, гэр бүлийн үнэ цэнэ юу вэ, хэрхэн тайван, бат бөх, аз жаргалтай, тогтвортой гэрлэлтийг бүтээх вэ зэрэг сэдвийн хүрээнд ярилцлаа.

MIND сэтгэл судлалын төв нь гэр бүл, хүүхэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд мэргэжлийн сэтгэл судлаачид хамтран “Сайн уу, хайрт минь” картыг шинээр гаргасан нь гэр бүл, хосын харилцааг дэмжих зорилготой монголдоо анхдагч бүтээгдэхүүний нэг болж байна.

– Сүүлийн жилүүдэд Монгол Улсад гэр бүл салалтын асуудал ноцтой түвшинд яригдаж байна. Мөн даяаршил, соёлын нөлөөгөөр залуучуудын дунд гэр бүл болох бус ганцаар амьдрах соёл ч дэлгэрч байгаа юм шиг…?

– Улс орнууд өөрийн орны гэрлэгсдийн анхны гэрлэлтийн дундаж насыг гаргасан байдаг. Монгол Улсад анхны гэрлэгсдийн дундаж нас 2010 онд эмэгтэйчүүд 24,2, эрэгтэйчүүд 26,2 байсан бол 2020 оны судалгаагаар эмэгтэй 26,7, эрэгтэй 28,6 болж нэмэгдсэн байна (Хүн ам, орон сууцны тооллого, 2020). Америкийн нэгдсэн улсад ойролцоогоор гэрлэгсдийн дундаж нас 27-34, европт 25-34, азид 23-31 нас гэж гаргасан байдаг. Судлаачдын үзэж буйгаар дэлхий нийтэд сүүлийн 30 жилд анхны гэрлэгсдийн дундаж нас 4,5 насаар хойшилсон үзэгдэл харагдаж байгаа. Энэ үзэгдэл Монгол Улсад ч ялгаагүй ажиглагдаж байна. Гэрлэлтийн насанд эдийн засаг, улс орны соёл, боловсрол, нийгмийн байдал зэрэг маш олон хүчин зүйл нөлөөлдөг. 

– Сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс харахад гэр бүл болох нь ямар ач холбогдолтой вэ болон гэр бүлийн үнэ цэнэ гэж юу вэ?

Сэтгэл зүйн хувьд бидэнд  тодорхой хэрэгцээнүүд байдаг. Энэхүү хэрэгцээнүүд тэнцвэртэй түвшинд хангагдаж байж, тухайн бие хүн сэтгэл зүйн хувьд тогтвортой нийгэмшиж амьдрахад эерэг нөлөөлнө гэж үздэг. Гэр бүлтэй болсноор

– өөрийгөө хайрлах, бусдаар хайрлуулах хэрэгцээ,

– өөрийгөө илэрхийлэх, батлан харуулах хэрэгцээ  (эцэг эхийн халамжаас гарч, өөрийн гэсэн гэр бүлийг бүтээх),

– сэтгэл зүйн хувьд ойр дотно байх, харилцах хэрэгцээ,

– аюулгүй байдлын хэрэгцээ (өөрийгөө халамжлуулах болон ханиа халамжлах),

– үр удмаа үлдээх болон бэлгийн тогтвортой харилцаатай байх зэрэг хэрэгцээнүүд хангагдаж өөрийгөө илүү үнэ цэнтэй гэж мэдрэх, өөрийн үнэлэмж нэмэгдэхэд чухал ач холбогдолтой  гэж үздэг.

Дээрхээс үзвэл бид тодорхой хүсэл тэмүүлэл,  хэрэгцээнд тулгуурлан гэрлэх шийдвэрийг гаргадаг. Мөн нарийвчлан үзвэл эрэгтэй, эмэгтэй хүний гэрлэх хэрэгцээ хоорондоо ялгаатай байдаг. Тиймээс хүн “Би гэрлэлтээсээ юу хүлээсэн бэ?” гэдгээ өөрөө мэддэг байх хэрэгтэй. Гэрлэлтийн хүлээлт нь хангагдаж байгаа үед тухайн хүний гэрлэлтийн сэтгэл ханамж өндөр байдаг. Энэ нь хосын харилцаанд шууд нөлөөлж байдаг.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Засаг захиргааны шинэчлэл хийснээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын IV хуралдаанаар “Засаглал, хууль, эрх зүйн шинэчлэл” сэдэв дор хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт Монгол …