БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл-ийн тангараг өргөх ёслолд ЕТГ-ын дарга Я.Содбаатар оролцов

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сок Ёл-ийн тангараг өргөх ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тусгай элчээр оролцов.
Тэрбээр өнөөдөр /2022.05.11/БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл-д бараалхах бөгөөд иргэд харилцан зорчихдоо визийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, агаарын ачаа тээврийг хөнгөвчлөх болон уул уурхай, геологи зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.


БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл-ийн тангараг өргөх ёслолд Сингапурын Ерөнхийлөгч Халима Яакоб, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Фостин Арченж Таудэра, БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань, АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрисийн нөхөр Даг Эмхофф, Индонезийн Ерөнхийлөгч асан Мегавати Сукарнопутри, Канадын Сенатын спикер Жорж Ж.Фюрей, Узбекистаны Сенатын тэргүүн дэд дарга Садык Сафаев, Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса зэрэг гадаадын 300 гаруй элч, төлөөлөгч урилгаар оролцлоо.

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …