Видео: “Яг түүн шиг-2022 ”шоуны найман оролцогчийн эхний үзүүлбэрүүд

Боловсрол суваг телевизийн уран бүтээлчдийн Endemol Shine Group-ийн албан ёсны эрхтэйгээр бэлтгэн хүргэдэг “Яг түүн шиг-2022 ” шоу нэвтрүүлгийн эхний дугаар өнгөрсөн Ням гаригт үзэгчдийн хүртээл боллоо.

Шоуны эхний дугаарт жүжигчин Х.Баярмаа -МУГЖ Т.Ариунаа

МУГЖ С.Наран – Jessi

ДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Ө.Уянга-Dua Lipa

“Никитон” хамтлагийн дуучин Ч.Мишээл-Mariah Carey

Дуучин Б.Чойжилсүрэн /Чойжоо/-Харанга

“Дижитал” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг /Эрка/-George Michael

“Gangbay” хамтлагийн дуучин С.Баянмөнх /Баянаа/-Beyonce-

Дуучин, жүжигчин С.Зоригт-Britney Spears-ийн дүрд тус тус хувирсан юм.

Харин шоуны эхний дугаарын ялагчаар МУГЖ С. Наран тодорч гурван сая төгрөгөөр шагнуулав.

Тэрбээр Рэппер Jessi-гийн дүрд чадварлаг хувирч түүний “ Nunu Nana” дууг дуулан, бүжиглэж шүүгчдээс өндөр үнэлгээ авсан.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.