БНСУ-ын Илвүү сангийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол Улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO /Илвүү/ сан өөрийн тэтгэлгээр 2022-2023 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 2 оюутан, эдийн засаг, олон улсын харилцаа, улс төр судлал, бизнес удирдлага чиглэлээр 2 оюутан, нийт 4 оюутныг БНСУ-ын их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцуулна.

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтад тэнцэж, баримт бичиг нь хүргэгдсэн иргэнийг энэхүү сонгон шалгаруулалтад оруулахгүй.

Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл:

Шалгаруулалтад оролцогч нь Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид 80% буюу түүнээс дээш сурлагын амжилттай суралцаж буй суралцагч эсхүл Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа, 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 25-аас доош настай, гэрлээгүй, Монгол Улсын иргэн байна.

Шалгаруулалтад оролцогч нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

1. Бүрэн бөглөсөн анкет /маягтаас харах/

2. Илвүү сангийн тангараг /маягтаас харах/

3. Дагалдах захидал /маягтаас харах/

4. Ерөнхий боловсролын сургууль эсхүл их сургуулийн дүнгийн хуулбар /80 болон түүнээс дээш суралцдаг болохыг батлах нотолгоо болно/

5. Өөрийг нь мөн гэдгийг батлах бичиг баримт /Иргэний үнэмлэх, паспортын хуулбар/

Маягтыг ЭНД ДАРЖ татаж авна уу.

Дээрх мэдээллийг зөвхөн Солонгос эсхүл Англи хэл дээр бөглөнө. Мөн бүх баримт бичгүүдийг нэг PDF файл болгож и-мэйлээр /seunghyeonkim@hanjinkal.com  / явуулна.

Жич: И-мэйлээр илгээсэн бичиг баримтуудыг буцааж өгөхгүй ба худал эсхүл буруу бүрдүүлсэн баримт бичиг нь таны өргөдлийг буцаах үндэслэл болно.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
БНСУ-ЫН ILWOO САН

Холбоотой мэдээлэл

Comments are closed.