“Яг түүн шиг-5” шоу Ням гаригт үзэгчдийн хүртээл болно

Боловсрол суваг телевизийн уран бүтээлчид Endemol Shine Group-ийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг дөрвөн жил амжилттай зохион байгуулж, үзэгчдийн хүртээл болгосон билээ.

Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас урлагийн салбарын үйл ажиллагаа түр завсардаж, “Яг түүн шиг” шоу ч хоёр жил зохиогдоогүй юм.

Боловсрол телевизийн уран бүтээлчид 15 жилийн ойдоо зориулан шинэлэг дүр төрх, содон үзүүлбэрүүдээр дүүрэн “Яг түүн шиг” шоугаа толилуулахад бэлэн болжээ.

Энэ жилийн “Яг түүн шиг-5” шоунд оролцох оролцогчдыг дөрөвдүгээр сарын 26-нд танилцуулсан юм.

Тэгвэл үзэгчдийн тэсэн ядан хүлээдэг “Яг түүн шиг-5” шоу энэ сарын 8-ны өдрөөс эхлэн Ням гариг бүр 21:00 цагаас үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Ингээд “Яг түүн шиг-5” шоунд оролцох найман оролцогчдыг танилцуулж байна.

Дуучин, жүжигчин С.Зоригт

Жүжигчин Х.Баярмаа

“Gangbay” хамтлагийн дуучин С.Баянмөнх /Баянаа/

“Дижитал” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг /Эрка/

Дуучин Б.Чойжилсүрэн /Чойжоо/

“Никитон” хамтлагийн дуучин Ч.Мишээл

ДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Ө.Уянга

Гавьяат жүжигчин, поп дива С.Наран

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …