“Ханжоу-2022” Азийн наадам хойшиллоо

БНХАУ-ын ҮОХ, Азийн олимпын зөвлөлийн хамтарсан хуралдаан өнөөдөр болж, цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Уг хурлаар “Ханжоу-2022” Азийн наадмыг хойшлуулах шийдвэр гарсан байна.

Азийн наадам ирэх есдүгээр сарын 10-25-нд болох товтой байв. Азийн наадмын шинэ товыг ойрын үед зарлах болно. Түүнчлэн арванхоёрдугаар сарын 20-28-нд БНХАУ-ын Шантоу хотноо болох байсан Азийн залуучуудын наадмыг цуцлахаар боллоо. Өнгөрсөн жил зохиогдох ёстой байсан тус наадам коронавирусийн цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон ч өдгөө бүрмөсөн цуцлагдсан байна.

Дараагийн залуучуудын Азийн наадам 2025 онд Узбекистаны Ташкент хотноо болно. БНХАУ-д ковид-19 халдварын тоо буурахгүй хэвээр байгаа тул дээрх шийдвэрүүдийг гаргажээ.

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …