Вьетнамын 23 өдрийн “HTV CUP 2022” олон улсын тэмцээнд амжилттай оролцсон тамирчид эх орондоо ирлээ

ОУХМ Э.Билгүүнжаргал, Б.Мягмарсүрэн нар Вьетнам улсад өнгөрсөн дөрөвдүгээр сард зохиогдсон 23 өдрийн 2400 км-ийн олон улсын олон өдрийн уралдаанд амжилттай оролцоод ирлээ.
34 дэх удаагийн “HTV Cup 2022” тэмцээнд 14 багийн 98 тамирчин өрсөлдөж, баг бүрт 1 гадаад тамирчин оролцсон ба ОУХМ Э.Билгүүнжаргал “Кенда” багаас, ОУХМ Б.Мягмарсүрэн “Dong Nai GSB” багаас уралдаж Монгол хэмээх нэрийг Вьетнамын тэнгэрт олонтой дуурсгалаа.
Тэмцээний нийлбэр дүнгээр
1-р байрт: Игорь Фролов (ОХУ) “Vinama Ho Chi Minh City” баг
2-р байрт: Роман Майкин (ОХУ) “Dong Nai GSB” баг
3-р байрт: Loic Desraic (France) “Tap Doan Loc Troi” баг
9-р байрт: Б.Мягмарсүрэн (Монгол) “Dong Nai GSB” баг
20-р байрт: Э.Билгүүнжаргал (Монгол) “Kenda” баг тус тус оржээ.
ОУХМ Э.Билгүүнжаргал 2 өдрийн уралдаанд түрүүлж, 1 өдөр 2-р байр, 1 өдөр 3-р байрт орж Шилдэг бариачны 3-р байрт шалгарсан бол ОУХМ Б.Мягмарсүрэнгийн баг нь нийлбэр дүнгээрээ 2-р байрт орж, багийн лидер нь нийлбэр дүнгээрээ 3-т шалгарчээ.

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …