“Худалдагч охин” кино Нью-Йоркийн Азийн кино наадамд шалгарчээ

Найруулагч Ж.Сэнгэдоржийн уран бүтээл болох “Худалдагч охин” уран сайхны кино олон улсын кино наадамд шалгарчээ.

Тодруулбал, Нью-Йоркийн Азийн кино фестивалийн уралдаант хэсэгт шалгарсан талаар “Nomadia Pictures”-ээс зарлалаа.


Сонирхуулахад “Худалдагч охин” уран сайхны кино нь Осакагийн Азийн кино фестивалийн уралдаант хэсэгт шалгарч, залуу жүжигчин Б.Баярцэцэг “2022 Osaka Asian Film Festival”-аас “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагнал хүртсэн юм.


Уг уран сайхны кино 2021 онд нээлтээ хийсэн бөгөөд гол дүрд жүжигчин О.Энхтуул болон залуу жүжигчин Б.Баярцэцэг нар тоглосон билээ.

Санал болгох мэдээ

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн …