Дарханы МСҮТ-ийг Элсэлтийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах чиглэл өгөв

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, ШУТИС-ийн захирал Т.Намнан тэргүүтэй ажлын хэсэг Дархан-Уул аймаг дахь политехникийн коллежид ажиллалаа.

Дарханд нийт 3 МСҮТ үйл ажиллагаа явуулдаг. Дархан политехник коллежийн хувьд мэргэжлийн боловсрол олгох сургалт нь нийт 590, техникийн боловсрол олгох сургалт нийт 140 суралцагчидтай. Элсэн суралцагчдын 70-80 хувь нь Дарханаас, үлдсэн хувь нь Сэлэнгэ аймгаас ирж суралцдаг байна.

Цаашид суралцагчдынхаа тоог нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд арьс шир боловсруулалтын технологийн ажилтан, барилгын цахилгаан техникч, мах боловсруулах үйлдвэрлэлийн ажилтан зэрэг мэргэжил саналыг коллежийн удирдлагууд хэлж байлаа.

Дарханы ЕБС-ийн 1-5 дугаар ангид 9472 хүүхэд суралцдаг. Өөрөөр хэлбэл, ийм тооны хүүхэд “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байгаа. Иймд МСҮТ-ийн тогоочийн ангийн суралцагчид үдийн хоолонд нийлүүлэх нарийн боовыг үйлдвэрлэх боломж байгааг мөн онцолсон.

БШУ-ы дэд сайд 2022-2023 оны хичээлийн жилд суралцагчдын тоог нэмэгдүүлэхэд, ялангуяа залуусыг татахад анхаарч ажиллах чиглэл өгөв.

Санал болгох мэдээ

Нүүрсний хууль бус орлогыг Оросоор дамжуулан авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Р.Базарааг шалгахаар баривчилсан гэв үү?

“Алтай хүдэр” ХХК-ийн эзэн “Баян” гэх Р.Базарааг өнөөдөр /2024.04.15/ өглөө Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид …