Жүжигчин Х.Баярмаа “Яг түүн шиг” шоунд оролцоно

Боловсрол суваг телевиз Endemol Shine Group-ийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг дөрвөн жил амжилттай зохион байгуулж, үзэгчдийн хүртээл болгосон билээ.

Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас урлагийн салбарын үйл ажиллагаа түр завсардаж, “Яг түүн шиг” шоу ч хоёр жил зохиогдоогүй юм.

Харин тун удахгүй Боловсрол телевизийн уран бүтээлчид 15 жилийн ойдоо зориулан шинэлэг дүр төрх, содон үзүүлбэрүүдээр дүүрэн “Яг түүн шиг” шоугаа толилуулахад бэлэн болжээ.

“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн баг бүрэлдэхүүн өчигдөр /2022.04.26/шоунд оролцох найман оролцогчдыг танилцууллаа.

Энэ жилийн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Х.Баярмаа оролцохыг зөвшөөрсөн байна.

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Х.Баярмаагийн хувьд “Хүйтэн бороо” жүжиг, “Гэм зэм ” жүжиг, “Аюултай харилцаа”, “Замбуулин дуусах болоогүй” ОАК, “Нинжин сэтгэл”, “ Галзуу зугаалга”, “Хиртээгүй сарнай” зэрэг уран бүтээлд гол болон туслах дүр бүтээж, тайз, дэлгэцийн урлагт авьяас чадвараа харуулж яваа авьяаслаг уран бүтээлч юм.

Тэрбээр “Яг түүн шиг” шоуны бэлтгэлдээ орсон талаараа цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Ташрамд дурдахад үзэгчдийн тэсэн ядан хүлээдэг “Яг түүн шиг-5” шоуны найман оролцогчдын эхний үзүүлбэр тавдугаар сарын 8-ний өдөр үзэгчдийн хүртээл болно.

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит …