Монгол Улс “Экспо Дубай 2020” үзэсгэлэнд амжилттай оролцлоо

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо “Экспо Дубай 2020” дэлхийн үзэсгэлэн 2021 оны 10 –р сарын 1-нээс 2022 оны гуравдугаар сарын 31 хүртэл 183 хоногийн турш үргэлжилж, өндөрлөлөө.
Үзэсгэлэн “Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг цогцлоон бүтээх нь” сэдвээр зохион байгуулагдсан бөгөөд Гадаад харилцааны яам болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулж, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Үндэсний музей, Монголын Үндэсний Номын сан, Зэв дижитал нүүдлийн музей, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг байгууллагууд дэмжин оролцов.
Монгол Улс дэлхийн 192 оронтой зэрэгцэн дэлхийн үзэсгэлэнд амжилттай оролцсон ба Монголын асарт 350 мянга гаруй хүн зочилсон байна. Мөн АНЭУ-ын угсаа залгамжлах ханхүү, Дубайн гүйцэтгэх зөвлөлийн дарга Шейх Хамдан бин Мохаммед бин Рашид Аль Мактум манай улсын асраар зочилсон билээ.
2021 оны 11 –р сард “Монголын Үндэсний Өдөрлөг” болон бизнес форум зохион байгуулсны зэрэгцээ бизнес форумд Монголын талаас 40, АНЭУ-ын талаас 30 бизнес эрхлэгч оролцож, харилцан мэдээлэл солилцсон.
“Экспо Дубай 2020”-ын ерөнхий сэдвийн хүрээнд Монгол Улсын асрыг тохижуулсан бөгөөд Монголын Үндэсний музей, Монголын Үндэсний Номын сангийн 100 гаруй үзмэр, гэрэл зурагчдын бүтээл, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүд Монголын асарт байршсан юм. Үндэсний үйлдвэрлэгч “Анна кашмир” ХХК, “Сайн түмэн кашмир” ХХК, “Сутайн гоёл” ХХК, “Хас гоёл” ХХК, Монтулга арьсан эдлэл, “Мэргэн тур” ХХК, “Хөх урлан” ХХК , “Агни” ХХК, “Энхжин сувенир” ХХК, “Говь гоо” ХХК, Ноосон зангилаа эсгий, Асылмура казак урлал, Дора брэнд арьсан цүнх, Мон тү өв оюун ухааны музей оньсон тоглоом, “Тур хэндс” ХХК, Жасу гар урлал, Талын эзэн мимо угсардаг гэр зэрэг бараа бүтээгдэхүүний дээжийг танилцуулав.
Түүнчлэн гэрэл зурагчин Г.Ган-Өлзий, Ч.Батзаяа, Балг.Баяр, Банз.Баяр, Б.Чадраабал, Б.Эрдэнэбулган, Л.Баяндорж нарын бүтээлүүд Монголын асрыг чимсэн билээ.


Санал болгох мэдээ

Дэлхийн циркчдийн наадмаас “Мөнгөн алиалагч” цом хүртсэн “Трүүп Амараа” хамтлагт 40 сая төгрөг олгохоор боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Монакогийн Вант Улсын “Монте Карло-46” дэлхийн циркчдийн их наадамд  …