Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг тамгаа гардан авлаа

Монголын Үндэсний Олимпын Хорооны 14 дэх Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр тамгаа гардан авлаа.

Монголын Үндэсний Олимпын Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар түүнд тамгыг гардуулан өгөв.

Энэхүү ёслолд Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай нар байлцав.

Ерөнхийлөгч Б.Баттүшиг энэ үеэр мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудыг хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа эрч хүчтэй ажиллах болно гэдгээ хэллээ.

Монголын Үндэсний Олимпын Хорооны VIII чуулганы үеэр явагдсан сонгуульд Б.Баттүшиг нийт гишүүдийн 92 хувийн саналыг авч, Монголын Үндэсний Олимпын Хорооны 14 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …